Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш болох “Дээлтэй Монгол“ наадмаар шилдэг үндэсний хувцасны эздийг тодруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Дээлттэй Монгол наадам маргааш /2022.07.09/ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Улсын Үндэсний их баяр наадмын эхлэл болсон энэхүү хүндэтгэлтэй арга хэмжээний талаар Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх өглөө.

Тэрбээр, Энэ жилийн дээлтэй Монгол наадам маань 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Монголчуудын өв соёл, Үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, Үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо уламжлалаа дамжуулан үлдээх, Нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, тэднийг татах зэрэг олон зорилгын хүрээнд зохион байгуулагддаг.

Дээлтэй Монгол наадмын хамгийн гол үйл ажиллагаа нь Үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал байдаг. Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэрүүд энэ наадамд явагдана. Түүнчлэн ардын урлагийн тоглолт болон мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ, шилдэг дээлтэй гадаадын иргэн, шилдэг хүүхэд, хос зэргийг шалгаруулна" гэв.

ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн зарлигаар дипломат албаны дээд цол хүртсэн эрхмүүд
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн зарлигаар дипломат албаны дээд цол хүртсэн эрхмүүд
 
ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР: Ой тогтоолтын спортоос хүртэх боломжтой бүх амжилтыг гаргасан ч бүрэн нөөц бололцоо, чадвараа хараахан харуулж чадаагүй байна