Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа  Элчин сайд И.К.Азизовыг 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр хүсэлтээр нь хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын гэрээ”-г соёрхон баталсан батламж жуух бичиг солилцон, гэрээг хүчин төгөлдөр болгосонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. 

Уулзалтаар харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудал болон ирэх онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээний талаар ярилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Өргөөгийн гудамж"-ны авто замын хөдөлгөөнд өөрчлөлт орлоо
 
Д.Энхтүвшин: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нөхөн сонгуультай холбоотойгоор Т.Дүүрэнг хорихоор болсон бол ноцтой асуудал байна
Д.Энхтүвшин: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нөхөн сонгуультай холбоотойгоор Т.Дүүрэнг хорихоор болсон бол ноцтой асуудал байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.