БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “5G” сүлжээг хэрэглэгчдийн тоо 5.06 сая хүрлээ гэж тус хотын Харилцаа холбооны газраас мэдээлжээ. Бээжинд “5G” сүлжээг 2019 онд нэвтрүүлсэн байна.
Бээжинд энэ оны наймдугаар сарын байдлаар “5G” сүлжээний 44 мянган суурь станцыг ашиглалтад оруулаад байсан бөгөөд 2020 оны эцэс гэхэд уг тоог 50 мянгад хүргэхээр төлөвлөжээ. Харилцаа холбооны газрын мэдээлснээр, “5G” сүлжээг ашиглах зөвшөөрөл авсан гурван компани болох “China Mobile”, “China Unicom”, “China Telecom”-ын Бээжин дэх салбарууд “5G” сүлжээтэй холбоотой 1000 гаруй төслийг хэрэгжүүлжээ.