Есдүгээр сарын 21-нд НАСА-гаас гаргасан хиймэл дагуулын зураг дээр томоохон далайн шуурга хойд зүг рүү буюу Япон руу хөдөлж байгааг харуулжээ.
Номхон далайн шуурга мягмар гарагт аажмаар Япон руу чиглэж, Хонсюгийн гол арал хүчтэй аадар бороо, ширүүн салхинд нэрвэгджээ. Мягмар гарагийн өглөөний байдлаар далайн шуурга цагт 51 миль хүртэл хурдтай байв. Хүчтэй хур тунадасны улмаас Японы зарим нутгуудаар шавар шавхай, үер буусан байна. Түүнчлэн Японы цаг уурын агентлагаас хүчтэй салхи шуурга сүйрэлд хүргэж болзошгүйг анхааруулжээ.
Лхагва гараг гэхэд Хоншюгийн өмнөд хэсэг, түүний дотор Осака болон Японы төв хэсэгт орших томоохон хотуудад хүчтэй салхи, хур бороо орох төлөвтэй байна. Дараа нь Токиогийн дээгүүр зүүн хойд зүг рүү хөдөлж хоногийн сүүл гэхэд Японы хойд хэсэгт орших Сэндай болон ойролцоох газрууд руу хөдөлнө гэж тус улсын цаг уурын агентлаг мэдээлжээ.
А.Мишээл