Өнөөдөр /2020.09.22/ Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Налайхын замыг хааж, бүтээн байгуулалтын ажил хийх болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.
“Налайх чиглэлийн 20.9 км авто замын барилгын ажлаас Улиастайн уулзвараас хуучин гүүр хүртэлх 1.7 км замын ажлыг эхний ээлжинд хийж, нээж хаах хугацааг мэдээлсэн. Дараа нь “Оргил” худалдааны уулзвараас цааш Тэрэлж рүү салдаг хэсэгт тунелиэр гарч буй 2.5 км замын барилгын ажил эхэлсэн. Маргааш өглөөний 07.00 цагаас Налайхын замын зорчих арын хэсгийн өнгө хучилтыг хийнэ. Энэ ажилтай холбоотойгоор замыг таван үе шаттайгаар хэсэгчлэн хаана. Налайхын замын бүтээн байгуулалтыг хийх БНХАУ-ын ерөнхий гүйцэтгэгч компанийн ажилчдын тусгаарлалтын хугацаа дуусч, ажлаа эхлүүлж байна. Иргэд хөдөлгөөний аюулгүй байдлаа хангахыг хүсэе. Одоо авто замын өнгө хучилтын ажил, дугуйн зам, явган замын ажлуудыг хийнэ. Цаг агаар хүйтрэхээс өмнө өдөр, шөнөгүй хоёр ээлжээр ажиллахаар болсон” хэмээв.
“Налайхын авто замыг хаах үед эхний ээлжинд есдүгээр сарын 23-25-нд Чойр руу салдаг гурван замын уулзвараас “Оргил” худалдааны төв рүү хоёр хоног хаана. Дараагаар нь Хонхороос есдүгээр сарын 25-28-ныг хүртэл хаах бол “Ургах наран” хорооллоос есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл хаана. Мөн “МТ” шатахуун түгээх станцаас буцаж эргэх уулзварыг аравдугаар сарын 1-4-нийг хүртэл хаах бол сүүлд Улаанбаатар руу орж ирэх хэсгийн замыг аравдугаар сарын 4- 8-ныг хүртэл түр хаана. Хотоос ирж, гарч байгаа хөдөлгөөнийг давхар нэвтрүүлнэ. Нийт бүтээн байгуулалтын ажлыг 15 хоногт багтаан хийнэ” гэжээ.
Түүнчлэн тээврийн цагдаагийн албанаас пост хяналтын цэгүүд ажиллах юм. Замын хөдөлгөөний мэдээлэх, хориглох тэмдэг тэмдэглэгээг нарийн баримталж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулна. Тус чиглэлийн замд гарч буй аваар ослын тоо 50 хувиар буурсан бөгөөд цаашид 90 хувь буурах бүрэн боломжтой байна. Өмнөх жилүүдэд зам тээврийн осол ихээр гардаг байсан бол энэ жил буурсан үзүүлэлттэй байна.