Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд тогтмол усанд живж, амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гол усанд осолдсон гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын байгууллагад их ирэх болжээ.

Тухайлбал, Энэ сарын 24-27-ны өдрүүдэд нийслэл орчимд гурван хүн гол усанд осолдож амь насаа алдсан бөгөөд үүний нэг нь бага насны хүүхэд байсан байна. Тодруулбал, СХД-ийн 32-р хороо, авто худалдааны төвийн урд байрлах тогтмол усанд хүүхэд живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Иймд эцэг эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ анхаарал тавьж, хараа хяналтаа сайжруулахыг мөн аялал зугаалгаар явахдаа аюулгүй байдлаа ханган, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

СЕХ: Гар тооллого тасралтгүй үргэлжилж байна
СЕХ: Гар тооллого тасралтгүй үргэлжилж байна
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.