“Хийморь” уран сайхны кино АНУ-ын олон улсын кино наадмаас шагнал хүртжээ. Энэхүү киног төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн байна.
Тодруулбал, АНУ-д зохион байгуулсан “The Ouray international film festival” олон улсын кино наадмын нээлтийн киногоор Монголын “Хийморь” кино шалгарчээ. Уг олон улсын кино наадамд 500 шилдэг уран сайхны кино өрсөлдөж, есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд шилдгүүдээ тодруулсан байна. "Хийморь" уран сайхны кино нь “Excellence in International Filmmaking medallion хэмээх шагналын эзэн болжээ.
Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн найруулсан энэхүү дэлгэцийн бүтээл 2019 оны нэгдүгээр сард үзэгчдэд хүрч эхэлсэн бөнөөд 2019 оны хоёрдугаар сард болох АНУ-ын Академийн шагнал гардуулах ёслол буюу “Оскар”-ын наадмын гадаад хэлээрх кино төрөлд нэр дэвшжээ.