Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Халх зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см давжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Лүн/ , зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас эхтэй Халх, Алтай нурууны Согоог, Хангай нурууны өврийн Хүнгүй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна. Хүдэр, Хараа, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Халх зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см, Балж, Онон гол үерийн аюултай түвшинг 5-45 см давсан хэвээр байна.

Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн байдалтай, үерийн аюултай түвшинг 5-15 см даван үерлэж байна.

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөлтэй тул голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

П.Дэлгэрнаран: Гадаадад байгаа иргэд сонгуульд маш идэвхтэй оролцлоо. Нийт 9760 иргэн саналаа өгсөн
П.Дэлгэрнаран: Гадаадад байгаа иргэд сонгуульд маш идэвхтэй оролцлоо. Нийт 9760 иргэн саналаа өгсөн
 
Маргааш өдөр дуу цахилгаантай аадар бороо орно
Маргааш өдөр дуу цахилгаантай аадар бороо орно
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц