УИХ-ын сонгуулийн санал хураалт маргааш явагдах тул холбогдох байгууллагуудаас мэдээлэл өглөө.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ "Гадаад байгаа 13035 сонгогч сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Энэ жилийн хувьд гадаадад байгаа монголчуудын санал өгөх тоо эрс нэмэгдсэн. Өмнө нь гадаадад байгаа 7000 гаруй хүн бүртгүүлснээс 5000 орчим сонгогч саналаа өгч байсан.
Энэ жил гадаадад байгаа иргэдээ цахимаар бүртгүүлж, өөрийн биеэр ирж саналаа өгөхөөр зохион байгууллаа. Маргааш орой бүх хэсгийн хороод хаагдсаны дараа гадаадад байгаа иргэдийн саналыг задалж, тоолж, нэгтгэнэ" гэв.