Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Дашням: Туул голын үерийн аюултай түвшин 82 см давж, 342 см болж үерлэсэн түүхэнд байгаагүй үзэгдэл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Нийслэлийн Онцгой комиссоос үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ЦУОШГ-аас дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж байгааг мэдээлсэн. Улаанбаатар хотод энэ зун олон жилийн дунджаас ахиу хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байгаа аж.

НОБГ-ын дарга А.Дашням “Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хоёр хоног үргэлжилсэн бороо орсон. Энэ борооны улмаас Туул голын үерийн аюултай түвшин 82 см давж үерлэсэн. Туул гол ингэж үерлэсэн тохиолдол байхгүй. Жишээлбэл, 1966 оны үерээр 310 см хүрч, үерийн аюултай түвшнийг давж байсан бол өнгөрсөн жил 311 см хүрсэн юм. Өнөөдрийн байдлаар голын түвшин 267 см болж татарсан” гэв.

Цагдаагийн байгууллага “Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн штабт хийж буй нэгжлэгээ дуусгажээ
Цагдаагийн байгууллага “Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн штабт хийж буй нэгжлэгээ дуусгажээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.