Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүүлийн дөрвөн өдөр угаарын хийн хордлого гараагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

БОАЖЯ-наас санаачлан хэрэгжүүлж буй “Яндангаа хөөлье” аяны хүрээнд "Тавантолгой түлш" компанийн залуучуудын айл өрхийн яндан, ханан пийшин хөөлөх ажил үргэлжилж байна.

Иргэд ханан пийшинг хэрхэн зөв хөөлөх талын мэдээлэл, мэдлэг дутмагийн улмаас угаарт өртөх явдал цөөнгүй байгааг салбар яамнаас мэдээлж буй. Тухайлбал, борооны үеэр яндангаа аваад, өрхөө бүтээсний улмаас угаартсан тохиолдол цөөнгүй гарчээ. Иймээс нийслэлийн хяналтын баг айлуудаар явж, утаа мэдрэгчээ хэрхэн ашиглаж буйг мөн шалгаж байна.

Сүүлийн дөрвөн өдөр угаарын хийн хордлого гараагүй гэсэн мэдээ байна.

Жилд 2500 хүн угаарт өртөж, 20 гаруй хүн нас бардаг. Яндангаа хөөлж, угаар мэдрэгчээ зөв ажиллуулан угаарын хийнээс урьдчилан сэргийлж, хайртай хүмүүсээ хамгаалахыг БОАЖЯ-наас уриалсаар байна.

Яндан хөөлөгч нар дуудлага бүрт очих боломжгүй, зөвхөн бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж гэх мэт хүндэтгэх шалтгаантай айл өрхүүдэд туслах юм.

Есөн настай охин нас барсан хэрэгт хойд эцгийг нь шалгаж байна
Есөн настай охин нас барсан хэрэгт хойд эцгийг нь шалгаж байна
 
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Д.Энхтүвшин: Алдагдалтай төсөв баталсан бол маргаашаас нь эхлээд л татварын байцаагч нар ААН-дэд хүү, торгууль тавих байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.