Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Есөн настай охин нас барсан хэрэгт хойд эцгийг нь шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр есөн настай охин духан тус газраа шархадсан байдалтай нас барсан хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүрээс тодруулахад “Өчигдөр буюу есдүгээр сарын 20-нд 05:30 минутад уг харамсалтай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 9 настай охин гаднын нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тодорхойлогдсон. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг хэрэгт холбогдуулан 36 настай Б буюу хойд эцгийг нь холбогдуулан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.  Иргэн Б-д цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Цахим орчин, хэвлэл мэдээллээр яригдаж байгаа энэ нь гэр бүлийн хүчирхийлэл эсэх, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг шалгалтын явцад тогтоох бүрэн боломжтой” гэлээ.

Эмнэлгийн байгууллагад энэ талаар эхэлж дуудлага өгсөн ч охин эмнэлгийн тусламж авч амжилгүй нас баржээ.

"Tik Tok"-ийг АНУ-д ашиглах боломжтой хэвээр үлдлээ
 
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор  Хөгжлийн лигрүү уналаа
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор Хөгжлийн лигрүү уналаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.