Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Билл Гейтс: Цар тахлын дэгдэлт 2022 онд дуусна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 38 секунд

“Microsoft” корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс “COVID-19” халдварын дэгдэлт хамгийн сайнаар бодоход 2022 онд дуусна гэж хэлжээ.

"Халдварт өвчний нөхцөл байдал АНУ болон дэлхий дахинд хэзээ дэгдэж дуусах вэ?" хэмээх асуултад тэрбээр хариулахдаа, “Бидний найдаж хүлээж байгаачлан 2021 оны эхээр вакцин батлагдвал АНУ-д нөхцөл байдал ирэх зун гэхэд хэвийн гольдрилдоо орж, бусад улс оронд тусалбал ирэх оны эцсээр бид хэвийн үйл ажиллагаандаа орно” гэжээ.

“Халдварт өвчний дэгдэлт хамгийн сайнаар бодоход 2022 онд дуусаж магадгүй байгаа ч 2021 онд бид халдварт өвчний дэгдэлтийн үзүүлэлтийг бууруулах шаардлагатай. Аз болоход вакцин гарган авдаг технологи бидэнд байсан, санхүүжилт олгосон. Түүнчлэн компаниуд хамгийн шилдэг мэргэжилтнүүдээ тавьж ажиллаж байгаа учир энэ бүхнийг би өөдрөгөөр харж байгаа бөгөөд удаан үргэлжилнэ гэж бодохгүй байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Хөгжиж буй орнуудад дэгдсэн аюултай өвчинтэй тэмцэх, АНУ-ын эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрүүд нь Билл Гейтс, түүний гэргий Мелинда нарын байгуулсан буяны сангийн үйл ажиллагааны гол чиглэл юм. Энэ сангаар дамжуулан коронавирусний вакцин гарган авах, нийгмийн эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэхэд зориулж хэдэн зуун сая ам.долларын санхүүжилтыг олгожээ. 

НӨАТ: Таван саяын гурван азтан тодорчээ
НӨАТ: Таван саяын гурван азтан тодорчээ
 
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаарх санал хураалтыг бямба гарагт явуулах гэж байна
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаарх санал хураалтыг бямба гарагт явуулах гэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.