Сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин,мэргэжлийн боксын IBO /International boxing organization/ холбооны 57,2 кг жинд Дэлхийн аварга болж байсан “King Tug” Нямбаярын Төгсцогт өнөөдөр К.Брийди гэх 28 настай одоогоор нэг ч ялагдал хүлээгээгүй тамирчинтай тулалдах юм. Түүний өрсөлдөгч 163 см өндөр нуруутай, хоёр гарын алд 155-тай буюу, чац бага тамирчин. “Цэрэг” хочит тэрээр АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотноо бэлтгэлээ хийдэг аж.
Тулааны шууд дамжуулалтыг Монголын үзэгчид Юнивишнийн Unilive88 сувгаар болон LookTV шууд дамжуулалтын сувгаар үзэж болох юм.