Судлаачдын үзэж байгаагаар манай улсын бэлчээрийн даац, өнөөгийн нөхцөл байдалд 30 орчим сая толгой мал тохирно гэсэн тооцоолол байдаг. Үүнээс гадна сүргийн бүтэц алдагдаж байгаа асуудалд ч анхаарах хэрэгтэйг хэллээ. Тодруулбал 70 гаруй сая толгой малын талаас илүү нь буюу 41 сая нь ямаа гэж тоологджээ. Тиймээс хожмын олон эрсдэлийг бодож малчид төдийгүй төр засаг ч мал сүргийн тоо толгой, бэлчээрийн даацад анхаарах ёстой гэв.
Жил ирэх тусам ган, зуд гэх мэт гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа тул иргэд төдийгүй, эрх баригчид ч анхааралтай байж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэйг хэллээ. Энэ өвлийн ерөнхий төлөв байдал албан ёсоор гараагүй байгаа ч баруун аймгуудаар цас эрт унаж, цаг агаарын гамшигт үзэгдэл их байх төлөвтэй байгааг онцоллоо.