Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шархад дэд төвийн II ээлжийн 152 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүдийг байгуулах төслийн хүрээнд Шархад дэд төвийг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлж буй. Тэгвэл өнөөдөр БЗД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт "орлогод нийцсэн орон сууц" 338 айлын орон сууцыг барих барилга угсралтын ажлыг эхлүүллээ.

Уг төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болсон бөгөөд иргэдийн хашаа байшинг дулааны хэмнэлттэй орон сууцаар солих байдлаар нэн хөнгөлөлттэй нөхцлөөр ногоон зээл олгож, орон сууцанд хамруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа 6 дэд төвийг байгуулснаар "20 минутын хот" концепци амжилттай хэрэгжиж, түгжрлэлийг 40 гаруй хурвиар, агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулна" хэмээв.

Ой, хээрийн гал түймрийн дуудлага  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар өсжээ
Ой, хээрийн гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар өсжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 11 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 11 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.