С.Одонтуяа: Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

Сант сумын Ардчилсан намын дарга амиа алдсан асуудалд хариуцлага хүлээж, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардлаа.

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б дарга нарын дуудсан газарт, уулзалтад очоогүйнхээ төлөө эрдэнэт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Үүнтэй холбоотойгоор Ардчилсан нам шуурхай ажлын хэсэг байгуулж, төрийн сонгуулиар хүний аминд хүрсэн ноцтой асуудалд Монгол ардын нам хариуцлага хүлээж, 1-р тойрогт нэр дэвшигчдийг багаар нь нэрийг нь татах, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардлаа.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “Хүний алтан аминаас илүү улс төржилт гэж байх ёсгүй. Ардчиллын тугийг мандуулагч талийгаач Б сумынхаа ИТХ-д гурван удаа, сумын намын даргад хоёр удаа сонгогдон ажиллаж байсан шилдэг боловсон хүчний нэг. Монгол ардын нам өчигдөр нэг нэр дэвшигчийн нэрийг татсан гэх мэдэгдэл хийсэн. Гэхдээ ганцхан хүний нэрийг татах биш УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй есөн хүнийг багаар нь сонгуульд оролцуулахгүй байж, нэрийг нь татахыг Ардчилсан нам, намын гишүүдийн зүгээс шаардаж байна. Улс төрийн хариуцлагаа бүрэн хүлээх ёстой. Тиймээс Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж байна” гэв.

Factcheck: Халаадаг тамхи нь янжуур тамхинаас бага хор хөнөөлтэй юу
Factcheck: Халаадаг тамхи нь янжуур тамхинаас бага хор хөнөөлтэй юу
 
“Үндэсний Эвсэл” үндэстнээ сэрээж, итгэлийн галыг нь өрдлөө
“Үндэсний Эвсэл” үндэстнээ сэрээж, итгэлийн галыг нь өрдлөө
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц