Онцгой байдлын албан хаагчид гэртээ ганцаараа үлдсэн гурван настай хүүхдийг цонхоор унах гэж байхад нь аварсан байна. Өчигдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг Academy-2 хотхонд "Цонхоор хүүхэд унах гэж байна" гэсэн дуудлага бүртгэгдсэн байна. Энэ дагуу онцгой байдлын албан хаагчид очиход гурван настай хүүхэд гэртээ цоожлогдсон байдалтай, дөрвөн давхрын тагтны цонхоор унах гэж байсныг нь эсэн мэнд аварч ээжид нь хүлээлгэн өгсөн болохыг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэв. Харин цахим орчинд цацагдсан бичлэгт аврах шат хүрэлцэхгүй, олсоор дээд давхраас бууж буй бичлэг иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад буй. Энэ талаар тодруулахад "Тухайн нөхцөлд аврах ажиллагааг үнэлж хүүхдийг хийлдэг гудас болон олсоор аварсан. Хэрэв шууд шатаар аврах нөхцөлд магадгүй хүүхэд унах эрсдэлтэй. Иймээс албан хаагчид хүүхдийг саатуулах хооронд нөгөө хэсэг нь дээд найман давхраас олсоор дамжин хүүхдийг эсэн мэнд аварсан. Сүүлийн үед хүүхэд өндрөөс унах гэж байна, гэртээ цоожлогдсон гэх дуудлага онцгой байдлын газарт их бүртгэгдэж байна. Иймд эцэг эх асран хамгаалагч нар хүүхдийнхээ амьдрах аюулгүй орчныг бүрдүүлэх, харж хамгаалах үүрэгтэй. Үүнд анхаарах хэрэгтэй" гэлээ.
Сэрэмжлүүлэг: Гэртээ ганцаараа үлдсэн 3 настай хүүхдийг балконы цонхоор унах гэж байхад нь онцгойгийнхон аварчээ
Огноо
Унших
1 минут 39 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.