Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Бат-Эрдэнэ: Цагдаагийн байгууллагад Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардсан мэдэгдэл хүргүүлээд байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 20 секунд

Хоёр иргэний мэдээллээр цагдаагийн байгууллагаас Үндэсний эвслийн сонгуулийн төв штабт хойшлуулашгүй ажиллагаа явуулж, нэгжлэг хийж буй асуудалтай холбогдуулан Үндэсний эвслээс СЕХ-нд хандан хуулийн хүрээнд мэдээлэл тодруулга авлаа.

СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ: СЕХ дээр сонгууль зохион байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаад явж байна. Энэ үеэр сонгуульд оролцогч нэг субьект болох Үндэсний эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын байранд цагдаагийн байгууллагаас тодорхой ажиллагаа явуулж байна гэдэг мэдээллийг хэвлэлээс үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэв орон байр, оффист үзлэг нэгжлэг хийх, хойшлуулашгүй баривчилгаа явуулах гэж байгаа бол заавал СЕХ-нд мэдэгдэж зөвшөөрөл авахыг хуульчилсан байдаг. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан. Одоогоор тухайн нэжлэг шалгалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулж байгаа эсэх талаарх мэдээллийг бид аваагүй байна. Тиймээс бид цагдаагийн байгууллагат хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай мэдэгдлээ хүргүүлээд байна.

“The Hu” хамтлагийнхан маргааш 13.00 цагт хэвлэлийн хурал хийнэ
“The Hu” хамтлагийнхан маргааш 13.00 цагт хэвлэлийн хурал хийнэ
 
Б.Энх-Од: Цэргийн төв эмнэлэг алба хаагчдаа хяналтын шинжилгээнд хамруулсан. Сөрөг гэсэн хариу гарсан
Б.Энх-Од: Цэргийн төв эмнэлэг алба хаагчдаа хяналтын шинжилгээнд хамруулсан. Сөрөг гэсэн хариу гарсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.