Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий аймгийн Дадал суманд байгаль орчинд ээлтэй технологитой хатуу хог хаягдлын байгууламж ашиглалтад орлоо

Огноо
Унших
1 минут 4 секунд

Түүхэн Аялал жуулчлалын гол бүс нутаг болох Дадал суманд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгууламж ашиглалтад орлоо. Экологийн Цагдаагийн Албаны мэдээлснээр энэхүү хог хаягдлын байгууламж нь хатуу хог хаягдлыг хөрсний хамгаалалттай 28,000 м3 багтаамжтай байгууламжид дарж булшилдгаараа хөрс бохирдуулахгүй байгаль орчинд ээлтэй технологи юм.

Хог хаягдлын байгууламж нь бие даасан дулаан, ариун цэврийн байгууламж, дотор 00 душтай харуул хамгаалалтын ажилтан ажиллах тохитой орчин бүрдүүлсэн 10х5 метр харьцаатай дүнзэн харуулын байр, ойр орчныг гэрэлтүүлэх цамхаг гэрлүүд, хог ачилтын машиныг жин тонныг хэмжих пүү, ландфилийн үүр рүү орох сайжруулсан шороон зам зэрэг цогц байгууламжтай юм байна.

Багануур дэд станцын дэргэдэх батарей хуримтлуурын станцын тендер зарлажээ
Багануур дэд станцын дэргэдэх батарей хуримтлуурын станцын тендер зарлажээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.