Х.Нямбаатар: Энэ жил Төв цэнгэлдэхийн гадна гутал, хувцас зарах зөвшөөрөл олгохгүй. Хар зах шиг болгохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 56 секунд

Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар:

-Төв цэнгэлдэх хүрээлэнд 12 мянган суудал зассан. Хоол худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулж нэгдсэн төлөвлөлт хийсэн. Өмнөх жилүүдээс ялгаатай нь Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтдээ хоол хүнсний 177 асрыг дэлгэхээр бэлдсэн. Өмнөх жилд өөрсдийн стандартын шаардлага хангасан, хангаагүй асраар иргэдэд үйлчилдэг байсан бол нийслэлийн захирагчийн ажлын албанаас нэгдсэн асрын зохион байгуулалтыг хийсэн. Худалдаа эрхлэгчдэд зориулж нийтдээ 65 асрыг бэлдсэн.

Хувиараа худалдаа эрхлэгчдэд зөвшөөрөл олгохгүй. Өөрөөр хэлбэл, төв цэнгэлдэх хүрээлэн орчимд хар зах шиг болгохгүй. Гутал, хувцас зарах зөвшөөрөл олгохгүй.

Тиймээс хувиараа худалдаа эрхлэгчид цэнгэлдэх рүү ирж улсын баяр наадмын үеэр хоорондоо зөрчилдмөөргүй байна. Цагдаагийн байгууллага үүн дээр хяналт тавьж ажиллана. Энэ жил наадмаараа наадсан шиг наадъя.

Нийт 7850 автомашины зогсоолыг ойр орчимд бэлдсэн. Наадмын тасалбарыг цахимаар худалдан боловсруулна. 12 мянган ширхэг билетийг долдугаар сарын 1-нд Enaadam.mn сайтаар борлуулна. Үнийн хувьд өнгөрсөн жилийн үнээр буюу 80, 100, 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

Худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг долдугаар сарын 1-ний 07:00 цагаас эхлээд ulaanbaatar.mn сайтаар хүсэлтүүдийг нь хүлээж авна. Нэг зүйлийг дахиж хэлье. Хоол үйлдвэрлэл хүний эрүүл мэндтэй шууд холбоотой зүйл учраас ААН-үүдэд л зөвшөөрлийг олгоно. Худалдааны зөвшөөрлийг иргэд, ААН-үүдэд олгох боломжтой.

Хүй долоо худагт нийтдээ 200 орчим хуушуурын гэрийн зөвшөөрөл олгоно. Зургаан дүүрэгт гурав, гурваар нь зөвшөөрлийг хуваарилна. Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэс Төв цэнгэлдэхийн хуушуур, худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг олгоно. Зөвшөөрөл олгосны дараа сургалт зохион байгуулна. Худалдаа үйлчилгээтэй холбоотой зөвшөөрлийн үнийн хувьд 660-330 мянган төгрөгийн хооронд байна. Үүн дээр нэмэх нь хог хаягдал, цэвэрлэгээтэй холбоотой 275 мянган төгрөгийн зардал гарна. Мөн тогны зардал гарна. Өмнөх жил төв цэнгэлдэх хүрээлэн орчимд цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбоотой зардлыг худалдаа эрхлэгчдээс авдаггүй байсан юм байна лээ.

Улмаар наадмын талбай дээр хоолны материал, ширээ сандал, аяга тавагтайгаа л очно. Бусад бүх зүйлсийг нийслэлээс нэгдсэн стандартаар хангана.

“41985 хүний регистрийн дугаар бүхий хувийн мэдээллүүд олдсон“
“41985 хүний регистрийн дугаар бүхий хувийн мэдээллүүд олдсон“
 
Г.Занданшатар: Баярлалаа та бүхэндээ
Г.Занданшатар: Баярлалаа та бүхэндээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц