Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Малыш” Б.Энхтүвшин тэнгэрт дэвшжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

“Малыш” нэрээр олонд танигдсан Б.Энхтүвшин тэнгэрт дэвшжээ. Тэрбээр МоАХ-ны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нартай мөр зэрэгцэн ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан нэгэн.

Түүний талаар АН-ын дарга асан С.Эрдэнэ эмгэнэл илэрхийлээд "Малыш Энх түвшин маань бурханы оронд дэвшжээ. Түүний этгээд ч гэмээр өвөрмөц зан төрх харилцаа сэтгэлд тодхон үлджээ. Тэрээр Монголд Ардчилсан хувьсгал өрнөхөд анхдагчдын нэг байж өөрийн гэсэн үүргийг биелүүлж тод мөрөө үлдээсэн нэгэн байсан. Түүний хурц яриа зан төрх дайчин байдал МоАХ-ны олон мянган гишүүдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн гэдэгт итгэлтэй байна. Журмын анд минь сайн төрлийг олох болтугай" гэжээ.

Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

П.Сайнзориг:  Цаашид голуудын эхэнд тохируулгатай усан сан бариж үерийн усыг хуримтлуулна
П.Сайнзориг: Цаашид голуудын эхэнд тохируулгатай усан сан бариж үерийн усыг хуримтлуулна
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна