Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Б, Б болон сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.М нар нь Хоршоо хөгжүүлэх сангаас нэр бүхий иргэдэд зээл олгосон байна. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэж сум дундын шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар буруутгаж байгаа юм.
Тосонцэнгэл сумын Засаг дарга тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд Хоршоо хөгжүүлэх сангаас бусдад зээл олгосон байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.