Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Панангин хэрэглэсэн гэж хүн итгэхийн аргагүй сонин зүйл ярьж, Үндэсний өв соёлоо сулруулж болохгүй 

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 22 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөж олгохоор болсон. Тодруулбал, Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ. Гэвч түүний допингийн шинжилгээнд хориотой бодис илэрснээр барилдах эрхээ 4 жилээр хасуулсан юм.

Улмаар өнөөдөр Төрийн ордны "Хүндэтгэлийн өргөө"-нд М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг нөхөн олгож, үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ингэснээр аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин, Өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, Улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, Улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олгож, аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг нэмлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайханы байр суурийг сонслоо.

“Амиа алдсан Сант сумын АН-ын дарга болон хэрэг үйлдсэн гэх залуу хоёр 14 насны зөрүүтэй, найз нөхдийн болон хувийн өс хонзонгийн зүйл байхгүй“
“Амиа алдсан Сант сумын АН-ын дарга болон хэрэг үйлдсэн гэх залуу хоёр 14 насны зөрүүтэй, найз нөхдийн болон хувийн өс хонзонгийн зүйл байхгүй“
 
УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ
УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.