Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Долоо хоногийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 11 хүн нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.10-16/ нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 102 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 20 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 11 хүн нас барж, 4 хүн гэмтэж бэртжээ. Тэгвэл нийт дуудлагын 72 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, ес нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байсныг ОБЕГ-аас мэдээллээ.

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш Төвийн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш Төвийн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.