Баянзүрх дүүргийн 20-р хороо "Талх чихэр" ХХК-ны зүүн бүсийн агуулахад гал түймэр гарч байгаа дуудлага 05:38 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, нэмэлтээр 63, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн тасаг гарч хаяг дээр очиход "Талх чихэр" ХХК-ийн 50х100 хэмжээтэй сэндвичэн агуулах бүрэн шатаж байсныг шуурхай унтраасан байна.
Үйлдвэр, дэлгүүрийн барилга руу гал тархаагүй, хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байна.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллага гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлын дүрэм, стандартыг мөрдүүлж, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.