ХЭҮК-оос сонгуультай холбоотойгоор дараах зөвлөмжийг нэр дэвшигч, улс төрийн намд хүргүүлжээ.
Хоруу болон ташаа мэдээлэл нь сонгуулийн үед хүний нэр төр, аюулгүй байдалд заналхийлж, нийгмийг талцуулж, хүчирхийллийг өдөөж болзошгүй бөгөөд энэ эрдслийг цахим технологи, хиймэл оюуны хөгжил, олон нийтийн сүлжээ хурцатгах боломжтой тул:
- Улс төрч, улс төрийн хүчнүүд үзэл ядалт, хүчирхийлэлд уриалахгүй, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй, эмэгтэй улс төрчийг хүйсийн хувьд гутаан доромжлохгүй, сонгуулийн сурталчилгаанд хүүхдийг ашиглахгүйгээр хүнлэг, шударга улс төрийн өрсөлдөөн явуулах,
Хиймэл оюун, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контент бүтээхэд сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа, технологи хөгжүүлж байгаа хүн, хуулийн этгээд оролцохгүй байх, ийм мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийт цахим болон биет орчинд түгээхгүй байх,
- Мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээллийг санаатай тараасан гэмт үйлдлийг таслан зогсоох, мөрдөн шалгах, мэдээллийн тархалтыг хязгаарлах чиг үүрэгтэй албан үйл ажиллагааг идэвхижүүлэх, албан бус механизм (Factcheck зэрэг)-ийг дэмжих, албан болон албан бус хяналтын механизмуудын хамтын ажиллагааг сайжруулах,
Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах
Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах нь цахим эрин үеийн сонгуулийг шударга явуулах үндэс тул:
- Хүний хувийн мэдээллийг хамгаалж, иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээллийг хуулиар эрх олгогдоогүй этгээд ашиглах, боловсруулах, сонгогчдыг мөнгө, эд зүйл, бусад амлалтаар татах зэрэг хууль бус үйлдэлд ашиглахаас хамгаалах, ийм зөрчлийг шуурхай таслан зогсоох, хариуцлага тооцох механизмыг идэвхжүүлэх, энэ талаар олон нийтэд сурталчлах.
Сонгуулийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг дээд хэмжээнд хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах.