Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сагсчин Г.Дөлгөөн, Д.Дэлгэрням нар хамаатнууд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Монгол Улсын арслан Д.Ганхуягийн хүү Г.Дөлгөөн Үндэсний дээд лигийн IHC Apes багийн Зуны лигийн багт гэрээ байгуулж, өөрийн ур чадвараа гайхуулж яваа. Г.Дөлгөөний хувьд БНХАУ-д зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 Nations League, Stop-1,2” тэмцээнд U23 насны эрэгтэй шигшээ багт тоглож, хоёр дараалан түрүүлж амжилтаа ахиулсан.

Сонирхуулахад, Г.Дөлгөөн 3х3 сагсан бөмбөгийн тоглогч Д.Дэлгэрнямтай хамаатан гэнэ.

Г.Дөлгөөн АНУ-ын коллежийн сагсанбөмбөгийн лигт тоглож байгаад эх орондоо ирсэн юм. Тэрбээр 2023 оны тавдугаар сард их сургуулиа төгсжээ. Ойр тойрныхон нь түүнийг Арслангийн Симба хүү гэж дууддаг аж.

Харин арслан Д.Ганхуягийн хувьд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан цолтой бөх, мөн Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны лигийн "Генералууд" багийн бүрэлдэхүүнд тоглож байв.

MGL3x3 гэр бүл IPhone15, IPhone16 шиг илүү сайжирч бэлтгэгдэж байна

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Тулга Г.Дөлгөөнийг Монголын ирээдүйн Олимп дэлхийн медаль авах боломжтой залуу гэж дүгнэжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Г.Дөлгөөн ирээдүйн Монголын од. Түүний аав Д.Ганхуяг нь бөх хүний бүх сайхан шинж чанарыг агуулсан сайхан дээдэлмээр хүн бий.

Д.Дэлгэрням ч яг адилхан бас сагсчдын хувьд үлгэр дуурайлал болохоор тамирчин. Нүдний далд үнэн зөв сайн байсан бүхнийг тэнгэр дээрээс хүссэн хүсэлтийг биелүүлдэг юм байна.

MGL3x3 гэр бүл IPhone15, IPhone16 шиг илүү сайжирч бэлтгэгдэж байна" гэжээ.

БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргийн хамт дурсгалын мод тарилаа
БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргийн хамт дурсгалын мод тарилаа
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.