Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс Дижитал шинэчлэлийн яамтай болно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 40 секунд

Японы Засгийн газрын бүрэлдэхүүнп дижитал шинэчлэлийн асуудал эрхэлсэн шинэ яам 2021 оны намар гэхэд байгуулагдах тухай “Nikkei” сонин мэдээлжээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, шинэ яамны гол үүрэг нь Засгийн газрын үйл ажиллагааг цахимжуулах аж. Коронавирусний цар тахлын улмаас Засгийн газрын үйл ажиллагаанд доголдол гарсантай холбоотойгоор Японы эрх баригчид ийм шийдвэрт хүрчээ. Японы шинэ Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Засгийн газраа бүрэлдүүлэхдээ Дижитал шинэчлэлийн сайдын албан тушаалд Хараи Такуяаг томилсон байна. Тэрбээр Абэ Шинзогийн Засгийн газарт шинжлэх ухаан, технологийн хөгжлийг хариуцаж байсан юм.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                   Наймдугаар сарын 16-ны өдөр Японы парламент хоёр хоногийн өмнө эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар сонгогдсон Сүга Ёшихидэг тус улсын шинэ Ерөнхий сайдаар баталжээ.
Токио Диснейлэнд “Гоо үзэсгэлэн ба араатан” хэмээх шинэ бүсээ нээнэ
Токио Диснейлэнд “Гоо үзэсгэлэн ба араатан” хэмээх шинэ бүсээ нээнэ
 
Цэргийн бүртгэл энэ сарын 6-наас эхэлнэ
Цэргийн бүртгэл энэ сарын 6-наас эхэлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.