Чойжин ламын сүм музейг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сэргээн засварлаж байна. Энэ хүрээнд тус сүм музейн Хаалган сүм, Махранзын сүм болон саравчны сэргээн засварлалтыг хийж гүйцэтгэж байгаа юм.Соёлын яамны мэдээлснээр сэргээн засварлалтынбарилгын ажлыг гүйцэтгэхээр "Зэндмэн суварга" ХХК шалгарсан бөгөөд одоогоор 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэ оны наймдугаар сард багтаан сэргээн засварлалтын ажлыг дуусгахаар төлөвлөжээ.
Чойжин ламын сүм музейг хамгийн сүүлд 1961 онд сэргээн засварлаж олон нийтэд нээлттэй болгож байсан бөгөөд 60 гаруй жилийн хугацаанд жижиг хэмжээний сэргээн засварлалтын ажил хийгдэж байсан ч энэ удаагийнх шиг бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийгдэж байгаагүй юм.