Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 19 секунд

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хурал ес дэх өдрөө Хөвсгөл аймагт үргэлжилж байна. Шүүх хуралдаанд улсын яллагч 3, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, иргэний хариуцагч 4, гэрч 1, шинжээч 1, нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч 9, шүүгдэгч нарын өмгөөлөгч 7 хүн оролцож байна. “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт дараах зүйл заалтад үндэслэн хэрэг үүсгээд буй. Тодруулбал,

  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар /Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн/,
  • шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар /мөнгө угаах гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж; байнга тогтвортой үйлдэж/,
  • шүүгдэгч Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад товлон зарласан бөгөөд шүүх хуралдаан 9 дэх өдрөө Хөвсгөл аймгийн Спортын ордонд үргэлжилж байна.

ЗӨВЛӨМЖ: Баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг анхааруулав
ЗӨВЛӨМЖ: Баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг анхааруулав
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.