Өчигдөр /2024.06.06/ Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хуралдаж, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын нэхэмжлэлийг хэлэлцэж, түүний нэр дэвших эрхийг сэргээхийг СЕХ-нд даалгасан.
Харин цахим орчинд "Н.Номтойбаяр 2014 онд Ц.Элбэгдоржид 50 тэрбум төгрөг өгч Цагаан суваргыг авсан гэдэг. Үүний хариуд 2024 онд Ц.Элбэгдоржийн шүүх авлигад холбогдсон Н.Номтойбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдэв" гэх утгатай мэдээлэл гарсан.
Тэгвэл "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр "Улс орон хүнд хэцүү энэ цаг үед бодлого ярьж өрсөлдөх ёстой болохоос фотошоп "хиам" багаар өрсөлддөггүй юм. Одоо ийм юмыг захын хүүхэд утсаараа хийдэг болсон" гэж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Улс орон хүнд хэцүү энэ цаг үед бодлого ярьж өрсөлдөх ёстой болохоос фотошоп хиам багаар өрсөлддөггүй юм. Одоо ийм юмыг захын хүүхэд утсаараа хийдэг болсон. pic.twitter.com/Ipqol4QFRK
— Team NOMT (@TeamNomt) June 7, 2024