Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангай аймагт хамгийн их хоршоо шинээр байгуулагдаж, 2454 малчин гишүүнээр элсжээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хангайн бүсийн уулзалт, зөвлөгөөн Архангай аймагт болж байна. Зөвлөгөөний үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөний явцын талаарх мэдээллийг өгөх үеэрээ Архангай аймгийн Цахир суманд шинээр байгуулагдсан хоршоодын үйл ажиллагааг жишээ болгон танилцуулж, талархал илэрхийллээ.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөснөөр улсын хэмжээнд 2500 хоршоо шинээр байгуулагдаж, 25908 хүн шинээр гишүүнээр элссэн байна. Харин Архангай аймгийн хувьд 296 хоршоо шинээр байгуулагдаж, 2454 хүн гишүүнээр элсжээ.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнд хангайн бүс идэвхтэй оролцож байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлоод “Би Архангай аймгийн Цахир суманд шинээр байгуулагдсан таван хоршооны төлөөлөлтэй уулзсан. Маш идэвхтэй, өндөр зохион байгуулалттай ажиллаж байна. Миний ажигласнаар Цахир сум хоршоо байгуулж, аж ахуй эрхэлж байгаа байдлаараа улсын хэмжээнд тэргүүлэх шинжтэй байна. Цахир сумынхан энэ эрчээрээ ажиллаад байхад хэдхэн жилийн дотор сумын иргэдийн амьдралын чанар бусад сумаасаа илтэд ялгарах боломжтой гэдгийг харцгаасан байсан. Та бүхэндээ амжилт хүсье” гэсэн юм.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үргэлжлүүлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөний сайн жишээ бол Архангай аймгийн Цахир сумын “Цахир тэрх” хоршоо болохыг онцоллоо. Тус хоршоо 21 гишүүнтэй, газар тариалан, мал аж ахуй эрхлэх зорилгоор 500 сая төгрөгийн зээл авсан байна.

Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргаашаас хуучин зохицуулалтаар явуулна
Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргаашаас хуучин зохицуулалтаар явуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц