Нийслэл үерийн гамшиг, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын хүрээнд төвийн дүүргүүд болон зарим чиг үүргийн байгууллагуудыг ус соруулах насостой болгов. Тодруулбал, Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газраас дараах байгууллагуудад насос олгожээ. Үүнд,
- Ус сувгийн удирдах газар
- Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар
- Геодизи, усны барилга байгууламжийн газар
- Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүрэг тус тус бэлэн байдлаа хангаад байна.
Улаанбаатар хотод энэ жил өмнөх жилүүдээс илүү их хур тунадас орох төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагууд сануулж буй. Иймд бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд ус зайлуулах шугам болон соруулах насос эхний ээлжид бэлдэв. Тус соруулах насос нь 1 цагт 300 метр куб ус соруулах хүчин чадалтай бөгөөд 2023 онд НЗДТГ долоон ширхгийг худалдан авч байжээ.