Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ жилийн томуугийн вакцинжуулалт ирэх сарын 1-нээс эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Зургийн эх сурвалж: SnackSafely

Томуугийн халдварын идэвхитэй үе арван нэгдүгээр сарын дундаас эхэлж, ирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг. Үүнийг угтуулж, манай улс хүн амынхаа хүүхэд, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийнхнийг томуугийн дархлаажуулалтад хамруулдаг аж. Энэ жилийн вакцинжуулалтыг ирэх сарын 1-нээс эхлэхээр төлөвлөж байгаа гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. Одоогоор 200 мянга орчим хүн /тун вакцин оруулж ирэхээр төлөвлөсний эхний ээлжийн 89 мянгыг импортлоход бэлэн болжээ. Томуугийн дархлаажуулалтад зургаагаас дээш сартай хүүхдүүдийг хамруулах боломжтой юм.

Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 2,3 хувийг томуу төст өвчин эзэлж байгаа юм. Уг үзүүлэлт 4 хувид хүрэхэд томуугийн улирал эхэллээ гэж үздэг ажээ.
Маск зүүх болсноор нүдний будагны эрэлт огцом өсчээ
Маск зүүх болсноор нүдний будагны эрэлт огцом өсчээ
 
Л.Мөнхбаясгалан: Нэр хүндтэй Н.Алтанхуягийн нэр дэвших боломжийг хааж, нэр нүүргүй С.Баярцогтыг дэвшүүлж АН-аар “дахин тоглох төлөвлөгөө“ батлагдсан бололтой