Прокурорын байгууллагаас албан тушаалаа урвуулан ашигласан Өвөрхангай аймгийн Баянгол сумын ИТХ-ын дарга болон холбогдох албан тушаалтанд яллах дүгнэлд үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ч, тендер сонгон шалгаруулах хорооны дарга Н.Б, гишүүн Б.М, Г.Н, Ц.З, Д.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сумын Засаг даргын тамгын газарт онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа шаардлага хангаагүй компанийг шалгаруулж, бусдад давуу байдал бий болгосон байна. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн банйа.
Албан тушаалаа урвуулан ашиглаж шаардлага хангаагүй компани сонгон шалгаруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.