Зургийн эх сурвалж: nema.gov.mn
Улсын Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр 06:25 цагт Хонг Конг руу тусгай үүргийн онгоц хөөрлөө.
Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц 16:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирэх бөгөөд 25 нь эрүүл мэндийн шалтгаантай, 48 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 38 нь ахмад настан, 115 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.