Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ПАРИС-2024”: Олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд байт харвааны тамирчид өрсөлдөнө

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

Турк улсын Анталья хотод байт харвааны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 11-24-нд болно. Монголын баг тамирчдын тухайд “Парис-2024” олимпын эрх олгох сүүлийн тэмцээн энэ болох юм. Тэмцээнд дасгалжуулагч Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нарын удирдлага дор найман тамирчин цэц сорино.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, М.Гэгээн, Д.Дашнамжил нар оролцох бол эмэгтэйчүүдэд Б.Буянтүшиг, Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Н.Ариунбилэг нар өрсөлдөнө. Монголын байт харвааны багаас Б.Отгонболд олимпын наадамд оролцох эрхээ авсан билээ.

Монголын баг тамирчид одоогоор “Парис-2024” зуны олимпын наадмын найман спортын төрөлд 30 эрх аваад буй бөгөөд жүдо 11, чөлөөт бөх 8, бокс 2, дугуй 2, хөнгөн атлетик 2, байт харваа 1, хүндийн өргөлт 1, буудлага 3 эрх авчээ.

ТОДРУУЛГА: Зайсангийн тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах эсэхийг хэлэлцэж байна
ТОДРУУЛГА: Зайсангийн тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах эсэхийг хэлэлцэж байна
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц