Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдүүдийн хүслийг Ерөнхий сайдад уламжилна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийн тохиолдуулан “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2024”-ыг өнөөдөр /2024.06.01/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой тус марафонд нийт 550 орчим хүүхэд гүйхээр бүртгүүлснээс 87 хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд юм байна.

Хүүхэд бүрийн оролцоог хангаж, нас насны ангиллаар нь төрөлжүүлэн зохион байгуулж буй анхдугаар марафоны үеэр нэгэн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдана. Энэ нь хүүхэд бүрийн ирээдүйг гэрэл гэгээ, аз жаргал, сайн сайхан болгоход юуг өөрчилж, юуг хийх ёстой гэж үзэж байгаа талаарх хүүхдийн санал хүсэлтийг “Хүслийн хайрцаг”-аар хүлээн аваах бөгөөд хүүхдүүдийн хүслийг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүнд уламжлах юм байна.

Хаалганы цаана хаягдсан эрх
Хаалганы цаана хаягдсан эрх
 
Д.Ангар:  Санаа нь зөв юм бишүү. Наадмаар хуушуур, Цагаан сараар бууз, Улс тунхагласны баяраар битүү шөл иддэг байвал ...
Д.Ангар: Санаа нь зөв юм бишүү. Наадмаар хуушуур, Цагаан сараар бууз, Улс тунхагласны баяраар битүү шөл иддэг байвал ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.