Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ, прокурорын байгууллага Ерөнхий сайд, ЗГ-ын бодлогыг СӨРСӨН ҮҮ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 25 секунд

Гишүүн асан Ц.Гарамжавыг баривчилж, хэсэг хугацааны дараа сулласан үйл явдал өнгөрсөн өдрүүдийн гол сэдэв байлаа. АТГ-аас түүнийг Хөгжлийн банкны зээлийг зориулалтын бусаар зарцуулсан. Ингэхдээ мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргээр шалгасан юм.

Болж өнгөрсөн үйл явцад анхаарах ёстой хэд хэдэн сонин өнцөг байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Учир нь олон нийт хууль хяналтын байгууллагуудын энэ үйлдлийг шууд л засгийн эрх барьж байгаа намтай холбож үзээд эхлэв. Бүр эрх баригч намаас жагсаалтад орж буй эрхмүүд хүртэл ундуйцсан үзэл хандлага гаргаж эхэллээ.

Тэгвэл ХЗДХ-ын сайд Б.Энхбаяр нэлээн хэд хоногийн өмнөх чуулганы хуралдааны үеэр “Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг улс төрийн шалтгаанаар барьж саатуулах зэргээр олон нийтийн сонгох эрхэд халдах асуудал гаргахгүй” гэж байсан. Түүнээс гадна Ерөнхий сайд 2024 оны 5 дугаар сарын 22-ны Засгийн газрын хуралдааны үеэр энэ агуулгыг хөндөж, ХЗДХ-ийн сайд болон ЗГ-ын хяналт шалтгалтын чиг үүрэгтэй байгууллагад тэмдэглэлээр чиглэл өгсөн байдаг.

Уг тэмдэглэлд “Нэр дэвшигчийг гэмт хэргийн үйл явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах цагдан хорих асуудлыг таслан зогсоох, нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгааг хуульд зааснаар хангуулах, бизнес эрхлэгчдийг Монгол Улсын Их хурлын 2024 он ээлжит сонгуульд нэр дэвшигчтэй холбогдуулан улс төрийн зорилгоор баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг хязгаарлах, өмчид нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах зэргээр хүний халдашгүй байдалд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур халдахгүй байх чиглэлээр холбогдох хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллахыг Б.Энхбаяр сайдад даалгажээ.

ЗГ-ын хувьд ч, Ерөнхий сайдын хувьд ч улс төрийн баривчилгаа гаргахгүй гэдэг байр суурийг илэрхийлж, албажуулаад байхад Ц.Гарамжавыг баривчилсан нь цаанаа улс төрийн өөр нөхцөл байдалтай байсан уу гэж хардагдахаар өнцөг байгаа юм. Хэдийгээр Засгийн газар, ХЗДХЯ хэргийн үйл явцад хөндлөнгөөс оролцох эрхгүй ч гэсэн яагаад заавал Ерөнхий сайдыг ийм агуулга бүхий тэмдэглэл гаргасны дараа засгийн бодлогыг эсэргүүцэх мэт ийм үйлдэл гарав гэдэг өөрөө сонирхолтой өнцөг. Гомдлын дагуу шалгаж байсан бол яагаад энэ тэмдэглэл гарахаас өмнө баривчлах, нэгжлэг хийх процессоо АТГ болон прокурорын байгууллага явуулахгүй байсан бэ. Магадгүй цаг хугацааны хувьд ингэж таарсан гэж тайлбарлаж болох ч нэгжлэг хийж, баривчлах үйл явцыг мөрдөх байгууллагын саналаар прокурорын байгууллагын зөвшөөрлөөр хийдэг хуультай.

ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг татварын өртэй байсан учраас СЕХ бүртгэхээс татгалзжээ
ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг татварын өртэй байсан учраас СЕХ бүртгэхээс татгалзжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.