Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-т хамгийн өргөн дугуйн болон явган хүний замыг ашиглалтад оруулж, өнөөдөр нээлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Улаанбаатар хотын хамгийн өргөн дугуйн болон явган зам СХД-т баригдсан байна.

Тодруулбал, Саппорогоос 1-р хорооллын 32-р байр хүртэл буюу СХД-ийн 13, 14, 15, 16, 17 дугаар хороог дамнасан 5 метр өргөн, 1.5 км урт дугуйн зам, явган замыг ашиглалтад оруулж, хүүхэд багачууд, залуус, нийт иргэд унадаг дугуйтай чөлөөтэй зорчих боломж бүрдүүлжээ.

Энэхүү нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил өнгөрсөн оны долоодугаар сард эхэлж байсан бол өнөөдөр тус дүүргийн 12-17 дугаар хороог дамнасан 1.5 км дугуйн зам, 10710 мкв 1.5-8 метр явган хүний зам, 6150 мкв ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон 247 автомашины зогсоолыг байнгын ашиглалтад хүлээж авлаа.

Энэ тухай нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар хэлэхдээ "Уг ажлыг үргэлжлүүлж, 1-р хорооллыг бүтэн тойрсон дугуйн болон явган зам тавихаар төлөвлөөд байна. Түүнчлэн цаашид энэ мэтээр иргэдэд тухтай орчин бүрдүүлэхийг зорьж ажиллана" хэмээв.

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр СЕХ-ны шийдвэрийг хууль зөрчсөн гэж шүүхэд хандлаа
“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр СЕХ-ны шийдвэрийг хууль зөрчсөн гэж шүүхэд хандлаа
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.