Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ-ноос Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолыг СЕХ-ноос ирүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр "Намайг “ажилдаа хайнга хандсан” гэх үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд зааснаар буруутгаж, 2020 онд ял оноож байсан удаатай. Гэвч энэ нь Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчид тавигдах шаардлагад дурдсан Авлига, албан тушаалын хэрэгт хамаарахгүй буюу тус хууль нь зөвхөн Эрүүгийн хуулийн 22 дугаар заалтыг үндэслэдэг.

Энэ тухай лавлагааг 2020 онд Монгол ардын намд өгсөн Цагдаагийн ерөнхий газрын лавлагаанд тодорхой дурдсан боловч 2024 онд ЦЕГ нь Н.Номтойбаярт хуулийг өөрөөр тайлбарлаж байгаа нь хууль ялгавартай үйлчилж байгаагийн тод илрэл болж байна. Тиймээс шүүхэд хандана" гэлээ.

“Энэ сонгуулиар миний амь насанд халдаж магадгүй. Зохих байгууллагууд нь анхааралдаа аваарай“
“Энэ сонгуулиар миний амь насанд халдаж магадгүй. Зохих байгууллагууд нь анхааралдаа аваарай“
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дотоодын зах зээлд гаргасан этт бондын “Транч-2”-ын төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.