Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын Хөл Бөмбөгийн бүх тэмцээн уралдаан үзэгчтэй боллоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 15 секунд

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 09-р сарын 14-19-ний хооронд болж байгаа билээ.
Тус тэмцээнд анх удаа 20 аймгийн шигшээ баг өрсөлдөх болсон нь хамгийн олон баг оролцож буй тохиолдол юм. Мөн үндэсний их баяр наадам болдог зүлэг ногоон дэвжээ, Төв цэнгэлдэх хүрээлэнд ихэнх тоглолтууд болохоороо онцлогтой. 
Тэмцээн дээд, нэгдүгээр гэсэн хоёр шатлалаар зохиогдох ба дээд шатанд найм, нэгдүгээр шатанд 12 баг өрсөлдөж байна. Дээд шатанд Орхон, Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар, Дархан-Уул, Ховд, Өмнөговь, Увс аймгийн шигшээ багууд тоглож байна.
Харин нэгдүгээр шатанд Хэнтий, Баянхонгор, Сэлэнгэ, Дундговь, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Дорноговь, Баян-Өлгий, Төв, Архангай, Говь-Алтай аймгууд дээд шатанд дэвшихийн төлөөх ширүүн тэмцлийг толилуулж байна.
Өмнөх тоглолтууд үзэгчгүйгээр явагдаж байсан бол өнөөдрөөс эхлэн үзэгчдийг бүх тоглолтууд үзэгчдэд нээлттэй боллоо.

Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллийг нийгмийн даатгалын зөвлөх ажилтнаар бэлтгэж байна
Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллийг нийгмийн даатгалын зөвлөх ажилтнаар бэлтгэж байна
 
Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь 8 аймагт зудын эрсдэл өндөр гарчээ
Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь 8 аймагт зудын эрсдэл өндөр гарчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.