Зургийн тайлбар: Сургалтанд нийт 35 хүн хамрагджээ.
Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын талаар мэдлэг олгох, мэдээллийг шуурхай хүргэх, хамралтыг нэмэгдүүлэх, зорилгоор “Нийгмийн даатгалын зөвлөх ажилтан бэлтгэх сургалт”-ыг 2020 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтаар нийгмийн даатгалын тогтолцоо, үйлчилгээний талаарх ойлголт, тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангуудаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлын тухай ойлголт, нийгмийн даатгалын хамралт, цахим үйлчилгээ, сайн дурын даатгалын асуудал зэрэг 8 багц сэдвийн хүрээнд мэдлэг олгож байгаа юм. Тус сургалтын онцлог нь албан бус хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллийг зөвлөх ажилтнаар бэлтгэж байгаад оршиж байна.
Эх сурвалж: НДЕГ