Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улсын дарамт ба Bloomberg-ын Филиппин улсын Хүнс болон эмийн агентлагт нөлөөлөх оролдлого

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 46 секунд

МАНИЛА, Филиппин –Олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд Bloomberg сангийн санхүүжилтээр Филиппин улсын тамхины хяналтын бодлогын шийдвэрт нөлөөлөхийг эсэргүүцсээр байна.

Канадын Оттавагийн их сургуулийн Эрүүл мэндийн хууль, бодлогын төвийн зөвлөх хорооны дарга, профессор Дэвид Сванор, Bloomberg сангаас Филиппиний “Хүнс ба эмийн агентлаг”-т хийсэн хандив нь тамхины хяналтын хуулийн шийдвэрт нөлөөлж, тамхины хяналтын талаар бие даасан шийдвэр гаргах боломжийг алдагдуулж болзошгүй гэжээ.

"Хууль тогтоох байгууллагууд олон нийтийн итгэлийг хүлээх нь чухал. Хувийн ашиг сонирхол бүхий гадаадын санхүүжилт хүлээн авах нь FDA-ийн хараат бус байдлыг сүйтгэж болзошгүй. АНУ-аас ирж буй санхүүжилтээр утаат янжуур тамхины оронд бага эрсдэлтэй бүтээгдэхүүн хэрэглээг хязгаарлах зорилготой төдийгүй хориглох чиглэлийн бодлого агуулж байна" гэж Сванор хэлэв.

Эрүүл мэндийн болон бодлогын мэргэжилтнүүд ч АНУ-ын сайн дурын сангийн үйл ажиллагааг буруушааж байгаа юм. Үүнд: Их Британийн Тамхины эсрэг үйл ажиллагааны захирал асан Клайв Бэйтс, Мексикийн Үндэсний Их Сургуулийн Цөмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн ахлах судлаач доктор Роберто А. Сассман, Өрсөлдөөний Үндэсний Институтын (CEI) хэрэглэгчийн бодлогын шинжээч Мишель Минтон, Австралийн Сидней хотын Сент Винсентийн эмнэлгийн Архидалт ба мансууруулах бодисын үйлчилгээний захирал доктор Алекс Вода нар ижил саналтай байгаагаа мэдэгджээ.

Тамхины бодлогын мэргэжилтэн Клайв Бэйтс хэлэхдээ, Америкийн тэрбумтан Майкл Блүүмберг өөрийн үзэл бодлыг дэмжүүлэхийн тулд, асар их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. "Засгийн газар болон түүний агентлагууд Bloomberg сан болон түүнээс санхүүжилттэй дэлхийн байгууллагуудаас мөнгө хүлээн авах ёсгүй. Филиппиний FDA-ийн үүрэг бол Филиппинчүүдийн сайн сайхан байдлыг хамгаалах юм" гэжээ.

Харин Сванор, Bloomberg-ийн хандивыг тухайн улсын хуулинд нөлөөлөх, оролцоогоо нэмэгдүүлж буйн илэрхийлэл юм гэжээ. "Дэлхийн улс орнууд гадны хандив нэрийн дор цутгаж буй хяналтгүй мөнгөн урсгалаас хууль тогтоох байгууллагаа хамгаалах ёстой. Хэрэв Филиппин улсын зүгээс АНУ-ын хүнс ба эмийн агентлагт аюултай хоолыг аюулгүй сонголтоос хамгаалах зорилгоор санал болгосон бол ямар хариу өгөхийг төсөөлөөд үз. Филиппинчүүдийн аюул багатай никотины бүтээгдэхүүн авах боломжийг хязгаарлах АНУ-ын хүчин чармайлтад Филиппин ижил хариу өгөх ёстой" гэжээ.

Доктор Сассман, Bloomberg-ийн санхүүжилтийн нөлөө бага болон дунд орлоготой улс орнуудад ихээхэн байдаг гэж тэмдэглэжээ. "Ихэвчлэн эрүүл мэндийн яамдууд засгийн газрын санхүүжилт дутмаг байдлаас болж эдгээр хандив тусламжаас хамааралтай болдог. Тэр мөнгө зориулалтын дагуу ашиглагддаггүй, хянагддаггүй, бүртгэл нь ихэвчлэн далд байдаг." гэжээ.

Минтон, CEI-ийн ахлах судлаач, Тэрээр дэлхийн ихэнх тамхичид бага болон дунд орлоготой орнуудад оршдог бөгөөд тэдэнд уламжлалт тамхинаас гарах эмчилгээ хязгаарлагдмал байдаг гэжээ. Гэхдээ Америкийн лобби бүлгүүд эдгээр улс орнуудад бага эрсдэлтэй никотины хэрэглээг хориглохыг шаардаж, хүмүүсийг янжуур тамхитай хамааралтай үхэл, өвчнөөс аврах боломжтой бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзахыг үргэлжлүүлэн шахдаг.

"Энэ бол буяны үйлс биш. Энэ бол колоничлол бөгөөд хүний эрхийн харгис зөрчил юм" гэжээ. Австралийн эмч доктор Водак санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.

Саяхан АНУ-ын эмч доктор Жоэл Л. Ницкин, АНУ-ын FDA-ийн тамхины зохицуулалтад ажиллаж байсан эрүүл мэндийн бодлогын зөвлөх Скотт Д. Баллин, Лондонгийн Империал коллежийн профессор Дэвид Натт, Филиппин болон АНУ-д хуулийн зөрчил байгаа эсэхийг тодорхой болгож, шалгахыг шаардсан байна.

Нэмж хэлэхэд Монгол улсад “ФОКУС” гэх ТББ нь АНУ-ын Bloomberg Philantrophies сангийн санхүүжилтээр Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсэгт сууж, УИХ болон хууль тогтоогч нарт нөлөөлөх ажил зохион байгуулдаг гэдгээ илэрхийлж байсан билээ.

Эх сурвалж: https://newsinfo.inquirer.net/1389787/international-pressure-mounts-vs-bloombergs-interference-in-fda-philippines

Хамба лам З.Санждоржийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ
Хамба лам З.Санждоржийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.