Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадад сурахдаа аав ээжтэйгээ “гэрээ” байгуулж байжээ

Огноо
Унших
1 минут 56 секунд

Эх оронч зүтгэлтэн Цэндийн Шинэбаяр агсны хүү Бямбасүрэн АН-аас Дорнод аймгийн хоёр мандатын нэгийн эрхийг авч УИХ-ын 6 дугаар тойрогт буюу Зүүн бүсэд нэр дэвшиж буй. Тэрбээр цахим хуудастаа гадаадад суралцахдаа аав ээжтэйгээ “гэрээ” байгуулж байсан тухайгаа оруулжээ. Түүний хувьд ахлах сургуульд байхдаа Америкийн нэгдсэн улс руу сурагч солилцоогоор явж “Trinity Christian” ахлах сургууль, 2010 Их Британи Улсын “Salford” их сургуулийн бакалавр, 2016 Австрали улсын “Western Sydney” Их сургуулийн Бизнесийн удирдлагын магистраар суралцаж байжээ.

Өвөө Цэнд нь 13 хүүхдээ бүгдийг нь дотоодын их, дээд сургуульд сургасан бол аав Шинэбаяр нь гадаадын их дээд сургуульд сургасан байна. Тэрээр энэ тухайгаа “Танайд хоноё” нэвтрүүлгийн үеэр дурсаж ярьсан нь олны анхаарлыг татаад байна. Гэрээний заалтуудыг харвал, TOEFL оноо авах, авахгүй бол гадаадад сурах тухай дахин ярихгүй байх, гадаадад суралцахдаа сахилга баттай, зорилгоо ухамсарлан суралцах, өдөр бүр шинэ үг цээжлэх, англи хэлнээс эх орчуулж түүнийгээ илгээх, эхний жилийн сургалтын төлбөрийг л аав ээж бүрэн төлнө, ирэх жилүүдээс өөрөө төлж эхлэх зэрэг заалтуудтай. Гэрээ нь цаасан дээр л үлдэх биш хатуу хэрэгждэг зарчимтай байсан гээд энэ цаг үед эцэг эхчүүд санаа авахаар олон чухал санаа байгааг харуулсан тул хүмүүсийн сонирхолыг ихээр татаж байгаа ажээ.

Маргааш төв талбайн хоёр тал болон “UB MART”-ын урд хэсгийн замыг 08:00-20:00 цагийн хооронд хаана
Маргааш төв талбайн хоёр тал болон “UB MART”-ын урд хэсгийн замыг 08:00-20:00 цагийн хооронд хаана
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.