Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Нямтайшир: “МАК“ компани 1 их наяд гаруй төгрөгийг улсын төсөвт төлж, “Шилдэг татвар төлөгч“-ийн эхний 10-т тогтмол багтаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

"Ашигт малтмалын лиценз"-ийн асуудлаарх хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшилт" сэдвээр мэдээлэл сонсож буй.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Монгол Улс 1994 оноос хойш ашигт малтмалын лиценз олгож эхэлсэн. Эхлээд өргөдлөөр, дараа нь сонгон шалгаруулалтаар олгодог болсон. Сүүлд цахимаар олгож эхлэв. Өчигдрийн сонсголоор танай гэр бүлийн хамаарал бүхий нийт 40 гаруй лицензийг эзэмшиж байна гэх мэдээлэл гарсан. Нэг гэр бүл яаж ингэж олноор нь лицензийг авдаг юм бэ. Хэдийг нь өргөдлөөр, хэдийг нь сонгон шалгаруулалт болон цахимаар авав.

Мөн өнөөдрийн байдлаар 16 лицензийн хоёрыг нь танай гэр бүл эзэмшиж байна. Улсад хэчнээн хэмжээний татвар төлж, ажлын байр бий болгож байна" гэх асуултыг Б.Нямтайшираас асуулаа.

"МАК" компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир "МАК" компани 30 гаруй жилийн түүхтэй. 1993 оны 12-р сард байгуулагдсан цагаас хойш уул уурхайн үйлдвэрлэлийг бусдын лицензтэй орд дээр түрээсээр ашиглах байдлаар ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, лицензгүй байсан гэсэн үг. Мөн тухайн үеийн хуулиар эрэл хайгуулын талбайг сайтар судалж, өргөдлийн байдлаар лицензүүдээ авч байсан.

Групп компани нийт 4500 гаруй ажилтантай, 1 их наяд гаруй төгрөгийг улсын төсөвт төлсөн. Жил бүр шилдэг татвар төлөгчдийн эхний 10-т багтдаг. Орон нутгийн хөгжилд ч багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, Өмнөговь аймгийн гурван сумыг эрчим хүчээр хангаж байна" гэх хариултыг өглөө.

Б.Ингүүн-Од охины хагалгаа амжилттай болж маргаашаас эмчийн хяналтад байх шаардлагатай тул ард түмэндээ дахин хандлаа
Б.Ингүүн-Од охины хагалгаа амжилттай болж маргаашаас эмчийн хяналтад байх шаардлагатай тул ард түмэндээ дахин хандлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.