Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Коронавирусийн халдвартай 10 хүн эмчлүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ, ЗӨСҮТ,  Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өнгөрсөн хоёр хоногт нийтдээ 940 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэлээ.

Энэхүү шинжилгээнд наймдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар нислэгээр ирсэн 261 хүний давтан, есдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар нислэгийн онгоцоор ирсэн 240 хүн, Зэвсэгт хүчний онгоцоор ирсэн 77, 8 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 100 хүний давтан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, гадны улсын 18 төлөөлөгч, ажиглах  байранд тусгаарлагдсан 114, тандалтын зорилгоор цуглуулсан 10, тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа 36 эмч, ажилтан, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 52 жолооч, Замын-Үүдэд тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээнд хамрагджээ. 

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавирусний батлагдсан 311 тохиолдлын 301 буюу 96.8 хувь нь эдгэрээд байна. Үүнээс 277 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусан бол гэрийн ажиглалтад 14, сувиллын ажиглалтад 10 хүн байгаа юм. Одоо ХӨСҮТ-д коронавируст халдвартай 10 хүн эмчлүүлж байгаагаас зургаан хүний биеийн байдал хөнгөн, дөрөв нь хүндэвтэр байна.

1262 байгууллагын үйл ажиллагааг нээж, 11 мянган ажилчдын орлогыг нэмэгдүүлжээ
1262 байгууллагын үйл ажиллагааг нээж, 11 мянган ажилчдын орлогыг нэмэгдүүлжээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.