Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвс тэжээлийн экспортыг түр хугацаанд хязгаарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс, тэжээл, хивэгний экспортыг энэ оны есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2021 оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа.

Малчид, фермерүүд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ хангаж буй үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш өндөр, зарим аймгийн нутагт зуншлага тааруугаас мал бэлчээрлэх боломжгүй болдог тул тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох хүсэлтийг удаа дараа ирүүлсэн. Иймд ХХААХҮЯ-наас дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор экспортыг түр хугацаанд хязгаарлаж Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүлэв.

Манай улс жилд 1-1.2 сая тонн хадлан тонн бэлтгэдэг. Манай улсын хадлангийн нийт талбай 1.7 сая га бөгөөд ургац сайтай жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэх боломжтой байна.

Ардын аман зохиолын цахим уралдаан зарлагдлаа
Ардын аман зохиолын цахим уралдаан зарлагдлаа
 
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Гурвалжингийн гүүр орчимд том оврын автомашинууд байршиж байсан газрыг чөлөөллөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.