Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардын аман зохиолын цахим уралдаан зарлагдлаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 14 секунд

"Эх хэлний өдөр"-ийг тохиолдуулан олон угсаатны бүлгүүдийн хэл аялгуу, аман зохиолын төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, гоц авьяастныг тодруулан алдаршуулах, соёлын өвийн санд хадгалан хамгаалах зорилго бүхий аман зохиолын цахим уралдааныг Ховд аймгийн ИТХ, ЗДТГазраас зохион байгуулахаар болжээ. Уралдаанд оролцогчид угсаатны хэл соёл, зан заншил, амьдралын хэв маяг, зан үйл, нутгийн аялга зэргийг агуулсан бүтээлээр дүрс бичлэг хийж, энэ сарын 21-ээс өмнө [email protected] цахим хаягаар хүргүүлэх юм. Дүрс бичлэгийн үргэлжлэх хугацаа 3-5 минут, дуу дүрсний өндөр нягтаршилтай байх шаардлагатай. Тэдгээрийг долоо хоногийн турш цахим сүлжээнд байрлуулан нийтийн санал авахын зэрэгцээ холбогдох мэргэжилтнүүдийг хамруулсан хяналтын комисс шүүж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулна. Тэргүүн байрт өргөмжлөл, 400 мянган төгрөг олгоно. Харин дэд байрт 300 мянга, гуравдугаар байрт 200 мянга, тусгай байрт 100 мянган төгрөг тус тус олгохоор төлөвлөжээ. 

Шаардлага хангаагүй дэн буудлуудад торгуулын арга хэмжээ авчээ
Шаардлага хангаагүй дэн буудлуудад торгуулын арга хэмжээ авчээ
 
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
“Тусгай зөвшөөрөл-Өөрчлөлт шинэчлэлт 2024” хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.